Хойд Солонгосын хилийн ойролцоо АНУ дахин цэргийн сургуулилт хийвээс хариу арга хэмжээ авна хэмээн Пхеньянаас анхаарууллаа. Ингэхдээ дэлхий дахинаа огт мэддэггүй ер бусын зэвсгээр хариу барина хэмээн заналхийлэв.
Хойд Солонгосын эрх баригчдын гаргасан мэдэгдэлд “Хэрвээ Америк оршин тогтнож буй тив нь аюулгүй байгаасай хэмээн хүсч байгаа бол цэргийн сургуулилтаа даруйхан зогсоо” гэжээ.
Энэ сарын 17-ны өдөр Өмнөд Солонгос нь АНУ болон бусад холбоотнуудтайгаа уламжлалт ёсоор цэргийн хамтарсан сургуулилт хийхээр төлөвлfсfн юм.
Сэтгэгдэл (1)