“Cinйma du Dйsert” хэмээх сайн дурын байгууллагынхан хөдөө орон нутгаар явж кино үзэх боломжгүй иргэдэд өргөн дэлгэцээр кино үзвэрийг хүргэжээ. Тэд Баянхонгор аймаг, Арвайхээр нутгаар явсаар ийн нийслэл хотод ирсэн байна. Тэдэнтэй “Алтан хальс” холбооныхон хамтран Чингис хааны талбай дээр кино арга хэмжээг хоёр өдөр зохион байгуулахараар болсон юм. Уг арга хэмжээний хүрээнд өчигдөр Чингисийн талбайд 20:30 цагт хөгжим, үзүүлбэр, танилцуулгаа хүргэж 22:00 “Гэр” баримтат киног Монгол орчуулгатай хүргэсэн. Харин өнөөдөр 20:30 цагт хөгжим, үзүүлбэр, танилцуулгаа хүргэж, 22.00 цагт дэлхийд алдартай “Хүүхдүүд” киног нийслэлчүүдэд толилуулна.
Сэтгэгдэл (1)