Фэн-шуйгийн тайлбараар бол биднийг хүрээлж байгаа бүх эд юмс ямар нэгэн учиртай бөгөөд сайн болоод сөрөг зүйлийг татдаг гэж үздэг.
Фэн-шуйгийн тусламжтайгаар хайр дурлалыг гэртээ татаж болох болов уу? Бүсгүй та нөхөрт гараагүй, эсвэл өөрийн жинхэнэ хайраа олоогүй бол эдгээр аргыг хэрэглэж үзээрэй.
Фэн-шуйд эд зүйлс маш чухал байдаг учираас таны гэрт эдгээр зүйлс байх хэрэгтэй:
Цэцэг
Зурган дээрх цээнэ цэцэг бол хайрыг бэлэгддэг гэдэг. Гэртээ цээнэ цэцгийн уран зураг эсвэл угаалгасан зургийг өөрийн өрөөний хаалганы хажууд өлгөөрэй.
Болор
Болор нь хайрыг татх увидастай. Болор бүрийн өнгө нь өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг. Болорыг өрөөний баруун-өмнөд хэсэгт гэрэлд тусгаж тавина. Байршуулахаас өмнө заавал 7 хоног давсалсан усанд байлгана.
Сувенир
2 хосыг бэлэгдсэн сувенир байлгах хэрэгтэй. Ямар амьтан хүн байж болно. Хамгийн гол нь хосоороо байх. Байршуулахдаа өрөөний баруун хэсэгт тавина.
Өнгө
Хайр нь ягаан болоод улбар шар өнгөнд дуртай байдаг. Зөөлөн өнгө нь энергийг зөв болгодог. Өнгөний хажуугаар гэртээ үргэлж цэвэр байдлыг байлгаж байгаарай. Мөн хуучин хэрэглэдэггүй зүйлсээ хаяж шинэ эд орж ирэх гарцыг нээж байгаарай.
Шүүгээ
Хэрэв бүсгүй та үнэхээр хадамд гарахыг хүсэж байгаа бол ирэх хүнд зориулж орон зай гаргаж өг. Шүүгээнд ирээдүйн эрэгтэй хүний хувцасаа хийж өлгөх зай гаргаж өгөөрэй.