13 мянган км замыг туулж Монголд ирсэн “Cinéma du Désert” хэмээх сайн дурын байгууллагынхан хөдөө орон нутгаар явж кино үзэх боломжгүй иргэдэд өргөн дэлгэцээр кино үзвэрийг хүргэж байгаа аж.
Тэд Баянхонгор аймаг, Арвайхээр нутгаар аялан соёлын үрийг түгээсээр нийслэл хотод ирсэн байна.
“Cinéma du Désert” Улаанбаатарт саатах үед нь “Алтан хальс” холбооныхон хамтран Чингис хааны талбай дээр кино арга хэмжээг хоёр өдөр зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээний хүрээнд энэ сарын 15-нд буюу өнөөдөр Чингисийн талбайд 20:30 цагт хөгжим, үзүүлбэр, танилцуулгаа хүргэж 22:00 “Гэр” баримтат киног Монгол орчуулгатай гаргах юм байна.
Харин маргааш буюу энэ сарын 16-нд 20:30 цагт хөгжим, үзүүлбэр, танилцуулгаа хүргэн 22.00 цагт дэлхийд алдартай “Babies” киног нийслэлчүүдэд толилуулах аж.
Сэтгэгдэл (1)