Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нэг сарын дараа БНХАУ болно.
Азийн наадамд шилдэг наймд багтаж чадсан манай улсын эрэгтэйчүүд баг уг тэмцээнд тоглох эсэх нь ирэх даваа гарагт шийдэгдэх аж.
Тодруулбал Азийн сагсан бөмбөгийн холбооны сайтад мэдээлснээр бол Хонконгийн шигшээ багийн гаргасан гомдол хэд хэдэн үндэслэлтэй аж. Тиймээс тэднийг гомдлыг ирэх даваа гаригт хэлэлцэхээр болжээ.
Улмаар үүний дараа Монгол, Хонконгийн багийн хооронд сонгон шалгаруулалт хийх үү, эсвэл чансаагаар манай улсаас илүү Хонконгийн шигшээг шууд оруулах уу гэдгээ шийдэх аж.
Сэтгэгдэл (1)