Дэлхийн томоохон хотууд болох Лондон, Нью-Йорк, Ибиза, Токио-д өөрсдийн тоглолтоо зохион байгуулж байсан "Ministry of Sound" монголд ирлээ. Тэд Дэлхийн аялан тоглолтынхоо хүрээнд ирэх бямба гарагт буюу 8-р сарын 15 нд Монгол дахь албан ёсны шоугаараа "Crocus Event Hall"-д тэсрэлт хийх гэж байна.
Тус шоуг Лондон болон Монголд соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг "Kollectiv" компани зохион байгуулж байгаа аж.
Энэхүү шоуны гол цөм нь болсон Дэлхийд нэр нөлөө бүхий чадварлаг "DJ Hannah Jacques", "Dj Urbansoldier" нар өөрсдийн шилдэг сетүүдээрээ Монголын цоглог залуусын зүрхийг булгилуулахаар ирсэн гэнэ.
Мөн тус дэлхийн хэмжээний ододтой хамтарч ажилладаг эдгээр Dj нар Монголын язгуур урлагаар уран бүтээлээ туурвидаг хамтлаг, дуучидтай хамтарч ажиллахад хэзээд бэлэн байгаа аж. Ингээд Дэлхийн хэмжээний шоунд Монголын цоглог залуусыг өргөнөөр оролцохыг "Kollectiv" компани болон "Ministry of Sound"-ын чадварлаг "DJ" нар уриалж байна.
Сэтгэгдэл (2)