Монголын хүүхдийн спортын V их наадам ирэх сарын 12-18-нд спортын 17 төрлөөр Улаанбаатар хотноо болно.
Тус наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 2500 гаруй тамирчин, 1000 гаруй багш, дасгалжуулагч, албаны зочид, төлөөлөгч оролцох аж.
Тэмцээнийг олон улсын наадам, олимпийн жишгээр зохион байгуулах бөгөөд цаашид Монгол Улсад тив, дэлхийн хэмжээний наадам зохион байгуулах суурь бэлтгэл ажлыг эхлүүлж, спортын маркетинг, менежментийг шинэ шатанд хөгжүүлэх томоохон алхам болохоороо онцлогтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд Хүүхдийн спортын V их наадмын танилцуулга, элч тамирчин сонгох, цахим хуудас нээх үйл ажиллагааг өрнүүлэх аж.