Тяньжин хотод болсон дэлбэрэлтийн улмаас агаарт хортой хий байгаа эсэхийг шинжлэхээр Бээжингээс химийн шинжээчдийн багийг тус хот руу илгээжээ.
Химийн бодисоор мэргэшсэн Хятадын армийн 200 гаруй шинжээч Тяньжинд ирсэн талаар Сынхуа агентлаг мэдээлжээ.
Дэлбэрэлт болсон агуулахад натрийн цианид болон толуол диизоцианитад зэрэг химийн хортой бодиснуудыг хадгалдаг байсан байна. Аврагчид одоо тус хэсэгт хадгалагдаж байгаа 700 тонн натрийн цианидыг устгахыг оролдож байгаа аж. Мөн химийн бодисыг хоргүйжүүлэхийн тулд устөрөгчийн хэт исэл бэлдэж байгаа аж.