Өдгөөгөөс долоон жилийн өмнөх энэ өдөр Монголчууд түүхэндээ анх удаа олимпийн аваргатай болж байлаа.
Тэр өдөр бүх монголчууд “Бид олимпийн аваргатай боллоо” хэмээн баярлаж, бахархаж, уйлж, дуулж, нэгдэн нийлж байсан билээ.
“Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын тамирчин, ОУХМ Найдангийн Түвшинбаяр, Казахстан Улсын бөх А.Зиткийг ялж Олимпийн аварга болсон.
Ийнхүү тэрбээр Монгол Улсын алтан соёмбот төрийнхөө далбааг Бээжингийн олимпийн тэнгэрт мандуулж, эх орныхоо төрийн дуулалыг эгшиглүүлж, элэг нэгтнүүдээ баярлуулж байсан түүхтэй.
Монголчуудад их ялалтыг авч ирж, бахархалыг нь сэргээсэн, Монгол Улсын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэх Олимпийн аварга Н.Түвшинбаярт баярын мэнд хүргэе.
Сэтгэгдэл (2)