Хятадын Тяньжин хотод өчигдөр 23:30 цагийн үед хоёр хүчтэй дэлбэрэлт болж, ихээхэн хохирол учруулаад байна.
Төрийн хэвлэлийн мэдээлснээр дэлбэрэлт “аюултай химийн бараа” хадгалдаг агуулахад болсон ба тэсрэх бодистой ачаа дэлбэрснээс үүдэлтэй хэмээн таамаглаж байна. Чухам ямар төрлийн бодис дэлбэрсэн нь тодорхойгүй байгаа юм. Дэлбэрэлт ойр орчмын 10 км газарт мэдрэгдсэн гэж орон нутгийн иргэд ярьжээ.
Одоогийн байдлаар 17 хүн амиа алдаж, 300-400 хүн шархадсан гэх мэдээллийг өгч байгаа бөгөөд хохирлын хэмжээ цаашид нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Ерөнхийлөгч Ши Жиньпин хохирогчдыг аварч, галыг унтраахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргахыг албаны хүмүүст уриалжээ.