Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хамаатан садан болон өөрийн дор ажилладаг хүмүүсээ цаазалсан тухай өмнө нь олон удаа мэдээлэл гарч байсан. Тэгвэл өчигдөр Ким Чен Уны зарлигаар Шадар сайд Чой Ён Гуныг өнгөрсөн тавдугаар сард цаазалсан гэж Өмнөд Солонгосын Засгийн газар мэдэгдлээ. Шадар сайд Чой залуу удирдагчийн ойжуулах хөтөлбөрт шүүмжлэлтэй хандаж байсан нь цаазлуулах шалтгаан болсон байж болзошгүй гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.
Үүний өмнө Батлан хамгаалахын сайд Хён Ён Чолыг эх орноосоо урвасан хэмээн буруутгаж цаазаалсан тухай мэдээлэл цацагдаж байсан юм. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Москвад болсон аюулгүй байдлын чуулган дээр зүүрмэглэж Ким Чен Унд хүндэтгэлгүй хандсан нь цаазлуулах гол шалтгаан болсон гэнэ. Хён Ён Чолыг олны нүдэн дээр онгоц сөнөөгч зэвсгээр буудан хороосон гэх мэдээллийг эх сурвалжууд өгчээ.
Сэтгэгдэл (6)