Алдарт уран зураач Пабло Пикассогийн суут бүтээлүүдийн нэг "Залуу эмэгтэйн тэргүүн" уран зургийг Испани улсаас нууцаар хил давуулан гаргаж алдагдаад байсан юм. 24 сая еврогийн үнэтэй бүтээл эх нутагтаа эргэн иржээ.
Испанийн мэргэжилтнүүдийн баг хулгайд алдагдаад байсан суут бүтээлийг Корскиа арал дээр Францын гаалийн ажилтнуудын гараас хүлээж авсан байна.
Үндэсний үнэт өвөөр нэрлэгдээд байгаа "Залуу эмэгтэйн тэргүүн" уран зургийг эзэмшигч банкны ажилтан Хайме Ботинд хүлээлгэн өгчээ. Зургийг Мадридын музейд хадгалах юм байна. Пикассогийн 1906 онд туурвисан алдарт бүтээлийг Франц улс руу хууль бусаар гаргасан байсан юм. Өнгөрсөн сард Францын цагдаа нар уран зургийг олж илрүүлжээ. Пикассо Испани улсад төрж өссөн ч амьдралынхаа ихэнх хугацааг Франц улсад өнгөрүүлсэн байдаг юм.