Уран бүтээлч Д,Үүрийнтуяагийн бүтээлийг Австралийн Куйнслэндийн Орчин Үеийн Урлагийн Галерейгаас 3 жил тутамд зохион байгуулдаг Ази Номхон Далайн 8-р триенналийн нүүр хуудас дээр байршуулсан байна. Энэхүү өндөр зэрэглэлийн арга хэмжээнд оролцохоор шалгарсан 30 орны 80 уран бүтээлчийн нэрсийг саяхан олон нийтэд зарласан юм.
Монголын 4 уран бүтээлч Б.Баатарзориг, Б.Номин, Г.Гэрэлхүү, Д,Үүрийнтуяа нар эхний шалгарсан 15 уран бүтээлчдийн тоонд багтаж чадлаа. Тус арга хэмжээ 2015 оны 11-р сарын 21-ээс 2016 оны 4-р сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Монгол уран бүтээлчдийг оролцуулах асуудлаар Куйнслэндийн Орчин Үеийн Галерей 976 Арт Галерейтай хамтран ажиллаж байна.