Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын угсаа залгамжлах хунтайж Чарльз, гүнж Диана нар одоогоос 34 жилийн өмнө гэрлэж байсан билээ. Тэгвэл 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэгээн Паулийн сүмд болсон гэрлэх ёслолын дараа Букингхэмийн ордны хүлээн авалтан дээр авахуулсан гэрэл зургуудыг дуудлагаар худалдах гэж байна.
Эдгээр зургуудыг өнгөрсөн 30 гаруй жилийн турш олон нийтэд дэлгээгүй нууцлаг хэвээр нь хадгалж байгаад үнэ цэнэ нь оршиж байгаа юм. 9 дүгээр сарын 24-ний өдөр Массачусетсийн Бостон хотод болох дуудлага худалдаанд зарагдах цуглуулганд 7 ширхэг хар цагаан, 5 ширхэг өнгөт гэрэл зургууд багтжээ. Тухайн үед Букингхэм ордны хүлээн авалтын үеэр албан бус гэрэл зурагчнаар ажиллаж байсан Патрик Личфилдийн авсан зургууд юм байна.