Хятадын Шанси мужид хөрс гулссан талаар орон нутгийн эрх баригчид мэдээллээ. Хөрсний гулсалтын улмаас 66 оршин суугч сураггүй алга болоод байна.
Оршин суугчид сураггүй алга болсноос гадны 15 нийтийн орон сууц, 3 айлын байшин газрын хөрстэй тэгшлэгджээ. Эдгээр нь Шанянг хотын Вужоу уул уурхайн компаний эзэмшлийн барилгууд байсан байна. Орон нутгийн цагаар шөнө дунд өнгөрөөд хөрс нуржээ.
Орон нутгийн телевизийн дамжуулснаар хохирогчдыг аврах үед цаг агаар муудаж ширүүн бороо асгарсаар байсан байна. Энэ нь аврах ажиллагаанд саад учруулахад хүрчээ. Борооны улирал эхэлсэнтэй холбогдуулан Хятадын өмнөд нутгаар цаг агаарын таагүй байдал үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд өмнөд Хятадын нутаг дэвсгэрийг Сoделор хар салхи дайран өнгөрсөн юм. Хөрс гулссан Шанянг хотын захиргаа аюултай бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үнэрч ноход, цэргийн албан хаагчид аврах ажиллагаанд оролцож байна.