Хятадын Төв банк гадаад валютын зах зээлийг дэмжих үүднээс юанийн ханшийг сулруулах шийдвэр гаргасан.
Өчигдөр энэ шийдвэр хэрэгжиж, өнөөдөр Төв банк дахин юанийн ханшийг сулрууллаа. Харин энэ үйлдлийг Европын Холбоо сайшааж байна.
Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор Хятадын Засгийн газрын валютын ханшийг тэнцвэржүүлж, гадаад мөнгөн тэмдэгтийн гүйлгээг дэмжиж буй нь эерэг үр дагавартай шат ахисан үйлдэл хэмээжээ.
Мягмар гаригийн байдлаар дэлхийн үнэт цаас, Азийн валютын ханш суларсан үзүүлэлттэй байсан бол өнөөдөр буюу баасан гаригт Хятадын хувьцааны ханш доогуур байсан байна. Хятадын төв банк юаний ханшийг 1,6 хувиар бууруулж доллартай харьцах нэгжийг 6,3306 болтол бууруулжээ. Үүний дараа Шанхайн индекс 0,4, Хонконгийн Хан Сен 1,2 хувиар буурсан байна. Өмнө нь урьдчилж мэдэгдээгүй Хятадын төв банкны шийдвэр олон улсад гэнэтийн мэдээ болсон юм. Хэдийгээр дэлхийн хөрөнгийн биржийн ханш буурсан үзүүлэлттэй байгаа ч ЕХ-оос гадна Олон улсын Валютын сан ч мөн энэ үйлдлийг сайшаасан байна.