Хоёр жил тутамд өөр өөр улсад зохион байгуулагддаг Дэлхийн ур чадварын тэмцээн нээлтээ хийлээ.
Энэ жил Бразилийн Сан Паоло хотод зохион байгуулагдаж байгаа юм. 2015 оны Дэлхийн ур чадварын тэмцээнд 60 орны 1000 гаруй оролцогч өрсөлдөнө.
Нээлтийн ёслол Сан Паоло хотод болж, Бразилчууд үндэсний онцлогоо харуулсан урлагийн үзүүлбэрүүдийг танилцууулжээ. Мэргэжил боловсрол, ур чадвараараа өрсөлддөг олон улсын наадам 43 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Энэ 7 хоногийг дуустал тэмцээний оролцогчид орчин үеийн аж үйлдвэрийн стандартын дагуу техник, ажил мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөнө. Энэ наадам анх удаа Латин Америк тивд болж байгаа гэдгээрээ онцлог юм. Наадмыг 200,000 гаруй үзэгч үзэж сонирхоно гэж тооцжээ.
Манай улсын оролцогчид өнгөрсөн долоо хоногт ур чадварын тэмцээнд оролцохоор Бразилийг зорьсон юм.