Английн Гудамжны сурталчилгааны холбоо эхчүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас гудамжинд тавьсан “Ажил хэрэгч эмэгтэйчүүд муу эх болдог” гэсэн сурталчилгааны самбаруудыг буцаан авахаар болжээ. Сурталчилгааны захиалагч нь Английн хамгийн түгээмэл сайтын нэг болох Mumsnet аж.
Зарим сурталчилгааны агентлагууд тэдний энэ үйлдлийг улс төрийн зорилготой байж магадгүй хэмээн хардаж байгаа гэнэ. Учир нь өнгөрсөн сонгуулийн үеэр Ерөнхий сайд Д.Камерон тус сайтад ярилцлага өгөх үеэрээ дуртай жигнэмэгнийх нь талаар асуусан асуултад хариулахаас татгалзаж байсан нь үүний тод жишээ юм. Их Британийн гэрийн авгайчуудын улстөрийн үзэл бодолд нөлөөлөх гэсэн алхам хэмээн тэрээр үзсэн учраас ийнхүү татгалзсан байна.