Улсын Филармонийн Уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концертын бэлтгэлийн үеэр цус харваж, өдгөө Улсын клиникийн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Өнөөдөр түүний уран бүтээлийн анд нөхөд, гэр бүлийнхэн хэвлэлтийн бага хурал хийн монголын ард түмнээс сэтгэлийн дэм хүслээ. Хэвлэлийн баг хуралд түүний төрсөн дүү Н.Лувсаншарав, Ардын жүжигчин Б.Зангад, “Хонх” хамтлагийн Н.Энхбаяр, Улсын филармонийн дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн нар оролцлоо.
Удирдаач Н.Бүтэнбаярын тархины мэс заслын эмчилгээнд 150 сая төгрөг хэрэгтэй аж. Тиймээс гэр бүл, найз нөхөд, мэргэжил нэгт нөхөд нь түүний эмчилгээний зардлыг бүрдүүлэхээр “Өнө мөнхийн эгшиглэн” хандивын аяныг эхлүүлжээ. Тэд элэг нэгт монгол түмнээ хандивын аянд нэгдэж, чин сэтгэлийн тус хайрлаж, “Өн мөнхийн эгшиглэн”-д хөг нэмэхийг хүслээ.
Сэтгэгдэл (3)