Казахстаны улсын Астана хотноо энэ сарын 25-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Тус тэмцээнд зодоглох манай жүдочдын нэрс тодорчээ. Энэ удаагийн тэмцээнд 129 орны эрэгтэй 491, эмэгтэй 327 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. Манай улсын хувьд хөнгөн жин тус бүрд хоёр тамирчин илгээсэн байна. Харин хамгийн хүнд жинд тамирчин оролцуулахгүй байх шийдвэр гаргасан байна.
Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хуучин жин болох 66 кг-д өрсөлдөхөөр болсон байна.
Эрэгтэй:
• 60 кг: Г.Болдбаатар, Ц.Цогтбаатар
• 66 кг: Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар
• 73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
• 81 кг: Н.Дагвасүрэн
• 90 кг: Л.Отгонбаатар
• -100 кг: Н.Түвшинбаяр
Эмэгтэй:
• 48 кг: М.Уранцэцэг, Б.Хорлоодой
• 52 кг: М.Бундмаа, А.Цолмон
• 57 кг: Д.Сумъяа
• 63 кг: Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид
• -78 кг: П.Лхамдэгд
• +78 кг: О.Жавзмаа
Сэтгэгдэл (3)