Английн цагдаа нар “Алан хядлагатай тэмцэх хууль”-ийн хүрээнд сэжигтэй харагдсан хүн бүхнийг нэгжих эрхтэй байдаг аж. Харин өчигдөр хуулийн энэ заалтыг “хүний эрхийг зөрчсөн заалт” хэмээн эсэргүүцсэний тэмдэг болгож 2000 гадаад, дотоодын гэрэл зурагчин Лондоны Трафальгарскийн төв төлбайд жагслаа. Учир нь олон жил мөрдөгдсөөр ирсэн уг заалтын “хохирогчид” нь ихэвчлэн тэд болдог аж.
Тэд “Бид гэрэл зурагчид болохоос алан хядагч биш” хэмээн бичсэн уриа барьсан байжээ. Тэд үүгээрээ 2000 онд батлагдсан “Алан хядлагатай тэмцэх хууль”-ийн 44 дүгээр заалтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Уг заалтаар цагдаа нар зөрчил гаргаснаас үл шалтгаалан сэжигтэйхарагдсан бүх хүний биед нэгжлэг хийх эрхтэй болсон юм.
Жагсагчдын дунд цагдаагийн хувцас өмссөн хүмүүс цөөнгүй байсан аж. Европын холбооны шүүх өнгөрсөн долоо хоногт Их Британийн “Алан хядлагатай тэмцэх хууль”-ийн 44 дүгээр зүйл нь хүний эрхийг зөрчсөн байна” гэсэн шийдвэр гаргасныг тэд дэмжиж байгаа нь энэ ажээ.