Хүн ам нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ аавынхаа хөшөөг Хандгайтад байрлах сагсан бөмбөгийн шинэ ордны өмнө босгожээ. Аавынхаа дурсгалыг ингэж мөнхжүүлэх нь түүний эртний мөрөөдөл байсан гэнэ. Түүний аав Д.Содномзундуй нь Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, сагсан бөмбөгийн спортын ууган мастеруудын нэг юм. Мөн сагсан бөмбөгийн спортыг үүсгэн байгуулагчдын нэг учраас дурсгалыг нь хүндэтгэн, ийн хөшөө болгон мөнхөлжээ.
Сэтгэгдэл (15)