Израилийн Засгийн газар Иордан голын баруун эрэгт Израиль тосгон барих шийдвэрийг 2008 онд гаргасан билээ. Энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн Палестиний ХАМАС бүлэглэл Израилийн хотуудад цохилт өгч, хариуд нь Израилийн тал “Цутгамал гахай” ажиллагааг явуулснаар энгийн номхон иргэд амь үрэгдсэн харамсалтай явдал болсон. Иймэрхүү харамсалтай үйл явдлуудыг цаашид ч дагуулсаар байх магадлалтай “Израиль тосгон”-ы шав тавих ёслол өчигдөр боллоо.
Ёслолын үйл ажиллагаан дээр Израилийн Ерөнхий сайд Бениамин Натаньяхугийн хэлсэн үг тус улсын эрх баригчид Газын зурвасын талаар эрс хатуу бодлого баримтлах болсныг харуулахын зэрэгцээ Палестин, АНУ-тай харилцах харилцаанд нь нөлөөлөхүйц жинтэй болов.
Беньямин Нетаньяху ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Бидний санаа угаасаа тодорхой. Иордан голын баруун эрэгт израильчуудын тосгон байгуулж, барилга байшин барин амьдрал цогцдоох болно, тэгээд энэ тосгоноо хэзээ ч орхиж явахгүй. Энэ газар үүрд Израилийн салшгүй хэсэг байх болно” гэжээ.
Тэрээр энэ мэдэгдлийг Палестин, Израилийг энхийн хэлэлцээрийн ширээнд суухыг ятгахаар очсон АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Жеймс Митчеллийг нутаг будсаны дараа Палестиний түр засгийн газрын төлөөлөгч Набиль Абу Рудейн “Израилийн талын энэ мэдэгдэл сенатор ЖМитчеллийн хичээл зүтгэл үр дүнгүй болсныг харууллаа” гэж Ассошиэйтэд Пресс агентлагт өгсөн ярилцдагадаа өгүүлсэн бол Ж.Митчелл Иорданы нийслэл Амман хотноо хийсэн мэдэгдэлдээ АНУ Палестинийг тусгаар тогтнуулахьш төлөө байдгаа дахин илэрхийлээд “Энэ удаагийн оролддого бүтэлгүйтсэн ч гэсэн хоёр талыг хэлэлцээрийн ширээнд суулгахын төлөө цаашид чадах бүхнээ хийх болно” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Ингэснээр хоёр улсын харилцаанд гарсан “шарх” анагаагдаагүй хэвээр үлдэж байна. Израилийн тал Палестиний тусгаар тогтнолоор солих гэсэн “Еврей тосгон” барих асуудоыг палестинчууд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, тосгон барихаа больсоны дараа хэлэлцээрийн ширээнд сууж болох юм” гэсэн бол Израилийн тал Палестинийг пуужингийн хууль бус наймаа хийдгээ боливол энэ талаар бодож үзье гэсэн байр суурьтай байгаа юм.