УИХ-ын гишүүн Цэдэвдамбын Оюунгэрэл нөхөр Жеффри Л.Фолттой хамтран 1937 оны хэлмэгдүүлэлтийн тухай “Ногоон нүдэн лам” нэртэй роман бичсэн билээ.
Энэхүү роман хамгийн сайн борлуулалттай номоор одоог хүртэл шалгарч, бестселлерүүдийн жагсаалтад бичигдсээр байна.
Харин зохиогч эхний дэвтрээ франц хэл дээр хэвлүүлэхээр болсон байна. Францын тал романаа танаж, багасгаж өгөхийг санал болгосон бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл номынхоо ажлыг хийхэд багагүй хугацаа зарцуулж байгаа учир дараагийн дэвтэр рүү орж чадахгүй байгаа хэмээжээ.