Google компани бүтцийн томоохон өөрчлөлтийг хийжээ. Тодруулбал тус компани өчигдөр буюу 20115.08.11-нд захирлаа солихоос гадна “Alphabet” хэмээх толгой компанитай болсон гэдгээ албан ёсоор зарлажээ.
Энэ бүтцийн өөрчлөлтөөр Google-ийн үүсгэн байгуулагч Ларри Пейж компанийн удирдлагыг өөрийн итгэлт хүн болох Сундар Пичайд албан ёсоор шилжүүлж, өөрөө шинээр байгуулагдаж буй толгой компани болох “Alphabet”-ын гүйцэтгэх захирлаар ажиллахаар болсон байна.
Ийн өнгөрсөн оны 10-р сараас компанийг удирдаж байсан Сундар Пичай нь гүйцэтгэх захирал болов.
Alphabet-ийн шууд удирдлагад Nest, Google Ventures, Google Capital, Fiber, Google X зэрэг хэлтсүүд охин компани болон үйл ажиллагаагаа явуулах бол Android, Youtube зэрэг нь Google-ийн нэр дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.
Үүнээс гадна Google-ын хувьцаа эзэмшигчид 1:1 харьцаагаар Alphabet-ын хувьцааг эзэмших аж. Ингээд бүтцийн өөрчлөлт хийснээ зарласны дараа Google-ийн хувьцааны үнэ 5%-иар нэмэгджээ.