Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тайзнаа цуурайтуулж яваа цөөхөн эрэгтэй моделийн нэг Б.Билгүйтэй дахин дуулиан дэгдээлээ.
Тэрбээр тайланддаа хоёрдугаарт ордог гар утасны операторын сурталчилгаанд гол дүр бүтээсэн байна.
Өмнө нь тэрбээр Тайландын гар утасны №1 корпорацийн сурталчилгааны нүүр царай болж байсан билээ.
Мөн Б.Билгүйтэй Тайландын шилдэг модель шалгаруулах "Mister Pattaya 2015 - Healthy Guys Challenge" тэмцээний шилдэг 30 моделийн нэгээр шалгарч, олны анхаарлыг улам татав.
Учир нь Б.Билгүйтэй уг тэмцээнд оролцож байгаа анхны гадаад хүн аж.
Уг тэмцээнд гадаад модель оролцуулдаггүй журамтай ч Б.Билгүйтэйг тус улсад олон жил загвар өмссөн гэх шалтгаанаар зохион байгуулагч нар нь тэмцээнд оролцуулахыг зөвшөөрсөн байна.
Гэвч тайланд бүсгүйчүүд нутаг нэгтнээсээ илүү монгол залууг дэмжиж буй нь цусгүй тулаан болсон загварын ертөнцөд багагүй зөрчилдөөн үүсгээд байгаа сурагтай.