Говьсүмбэр аймагт зохион байгуулагдсан "Боржигин-2015" наадмын үндэсний бөхийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдсанаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат "Шивээ овоо" ХК -ний бөх Монгол улсын арслан Дагвадоржийн Азжаргал долоо даван түрүүлжээ.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат Хутагтын хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Төмөрбаатарын Пүрэвсүрэн зургаа даван үзүүрлэсэн байна.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 124-р анги "Апу" ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Улсын арслан Доржпаламын Ганхуяг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0146-р анги "Апу" ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх улсын заан Төмөрбаатарын Санчир нар шалгарчээ.