Өнгөрөгч зураьдугаар сард Киргиз улсад зохион байгуулагдсан олон улсын урлагийн нэгдсэн үзэсгэлэнд манай улсаас Х.Содномцэрэн, Б.Баасансүрэн, Д.Булгантуяа, М.Ган-Очир, Б.Мөнхбаатар ба Б.Мягмарлхам гэсэн зургаан уран бүтээлч залуус оролцжээ. Үзэсгэлэнд Киргиз, Буриад болон Тажикстан, Якут улсын зураачид оролцсон байна.
Энэхүү үзэсгэлэнд оролцсон манай уран бүтээлчид Төв Ази, Монголын соёл ба түүхийн онцлог, ижил төстэй талуудыг өөрсдийн өвөрмөц өнгө аястай уран бүтээлээрээ тодруулж харуулахыг зорьжээ.
Эдгээр зургаан уран бүтээлчийн "Монгол зураачид уран бүтээлийн эрэлд" уран зургийн үзэсгэлэн энэ сарын 10-наас 15-ныг хүртэл Караван Арт Галерейд дэлгэгдэх юм байна.