Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев Бүх нийтээр цэргийн алба хаах хуульд өөрчлөлт оруулж, шашин шүтлэгийн шалтгаанаар дүйцүүлэн алба хааж болох заалт нэмжээ.
Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр, шашин шүтлэг нь буу зэвсэг хэрэглэхийг хориглодог, улсад бүртгэлтэй шашны байгууллагын гишүүд 25 мянган сом төлөн, цэргийн албанаас чөлөөлөгдөж болох гэнэ. Хэдэн жилийн өмнө шашны нэгэн байгууллагын гишүүд цэргийн алба хаахаас татгалзсан нь олон нийтийн дунд ихээхэн шуугиан тарьсан билээ.
2013 онд “Иеговын гэрч” байгууллагын гишүүд Үндсэн хуулийн цэцэд хандан, цэргийн алба хаахгүй байх эрхтэй гэж заргалдан, ялалт байгуулж байв.