Европын холбооноос хууль бус цагаачдын асуудлыг шийдэх зорилгоор 2.4 тэрбум евро гаргахаар шийдвэрлэлээ.
Тус хөрөнгийг дагаачид их хэмжээгээр ирж буй гишүүн орнууддаа зургаан жилийн турш гаргахаар болжээ.
Үүнээс хамгийн их буюу 560 саяыг Италид, 473 сая еврог Грект өгөхөөр шийдвэрлэсэн байна. Ла-Маншийн хоолой доорх хонгилоор Англид очихыг зорьсон цагаачдын тоо эрс нэмэгдэж байгаа тул Их Британи, Франц улсад мөн хувь оноожээ.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон тус хоолойн аюулгүй байддыг хангахын тулд цэргийн харуул гаргана гэдгээ мэдэгдээд байгаа. Хойд Африк, Ойрхи Дорнодоос Европт ирсэн 60 мянган цагаачийг Европын улсуудад хуваан байрлуулахаар Европын холбоо- ноос өнгөрсөн зургадугаар сард шийдвэрлэсэн юм.