Өчигдөр Туркийн Истанбул хотын цагдаагийн газарт дэлбэрэлт болсон талаар тус улсын Анадолу агентлагаас мэдээлсэн байна.
Дэлбэрэлтийн улмаас Истанбул хотын цагдаагийн газрын 3 давхар барилгын нэг хэсэг нурсан байна.
Истанбул хотын Султанбэйли дүүрэгт байрлах цагдаагийн газарт болсон халдлагын улмаас 7 хүн бэртэж гэмтсэн байна. Хохирогчдын 5 нь цагдаагийн албан хаагч, 2 нь энгийн иргэн байжээ. Дэлбэрэлтийн улмаас цагдаагийн газрын барилга нураад зогсохгүй мөн ойролцоох байшин барилгууд эвдэрч, зогсоол дээрх 20 орчим автомашинд гэмтэл учирсан байна. Энэ талаар Туркийн Доган мэдээллийн албанаас мэдээлсэн байна.Истанбул хотын цагдаагийн байранд дэлбэрэлт үйлдсэн халдлагын буруутныг одоогийн байдлаар олж тогтоогоогүй байна.