Өнгөрөгч долоо хоногийн эцсээр Тайваний арлыг дайран өнгөрсөн Соделор хар салхины улмаас гэнэтийн үер болж, газрын гулсалт явагдсан байна. Соделор хар салхины дараах цэвэрлэх үйл ажиллагаа Тайванд өчигдөр эхлээд байна. Хар салхины дараах цэвэрлэх ажиллагаа орон нутгийн цагаар ням гаригт Тайванд эхлээд байна.
Хар салхины улмаас арлын олон мод, замын гэрэлтүүлгийн болон цахилгааны шонгууд унаж эвдэрсэн байна. Цахилгааны шонгийн гэмтлээс үүдэн 4 сая айл өрх цахилгаангүй болоод байна. Тайваний Үндэсний Гал Түймэртэй Тэмцэх Албаны мэдэгдсэнээр хар салхины улмаас 5 хүн амь үрэгдэж, 5 хүн ор сураггүй алга болон 185 хүн бэртэж гэмтсэн гэсэн байна. Ор сураггүй алга болсон иргэдийг эрэн сурвалжлах ажиллагаанд Японы аврах байгууллагын мэргэжилтнүүд хамтран оролцож байна.
Соделор хар салхины улмаас мөн Тайванд 500 гаруй нислэг цуцлагдаж, хойшлогдсон байна. Тайваний арлыг дайраад өнгөрсөн Соделор хар салхи ням гаригт эх газрын Хятадад үргэлжлэн явагдсан байна. Соделор хар салхи Хятадын Фужиань болон Зежиань мужуудыг дайран өнгөрсөн байна. Үүний улмаас 22 хүн сураггүй алга болжээ. Тэдний амь үрэгдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Мөн олон байшин барилга нурж, нэг сая гаруй айл өрхийн цахилгаан тасалдаад байна. Хятадын эрх баригчдын зүгээс хар салхины өмнө 370000 хүнийг нүүлгэн шилжүүлж, 32000 усан онгоц, завийг боомт руу буцаах үүрэг өгсөн байна.