Түргэн хоолны салбарт тэргүүлэгч KFC, McDonald’s-ийн Хятад дахь салбарууд зах зээлээс шахагдаж эхэлсэн байна.
Энэ тухай "Ройтерс" агентлаг мэдээлэхдээ 2 шалтгаантай хэмээн бичжээ. Нэгдүгээрт, Хятадын эрх баригчид сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэгч, компаниудын эрх ашгийг тууштай хамгаалж ирсний ачаар энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын компаниудын үйл ажиллагаа тогтворжиж, цар хүрээ нь хурдацтай тэлсэн байна. Хоёрдугаарт, түргэн хоолны сүлжээ ресторануудын чанар, стандартын асуудал олны анхаарлыг татах болсон. Өнгөрсөн зургаадугаар сард, АНУ-ын Калифорни муж дахь KFC-гийн сүлжээ ресторан шарсан хархны махаар үйлчилсэн гэх шуугиан дэгдэж, зураг нь сошиал сүлжээнд маш их маргаан дагуулсан билээ.
Хятад дахь барууны түргэн хоолны сүлжээ компаниудын ашиг орлого 2012 оноос хойш буурч эхлээд байгаа гэнэ. Мөн Euromonitor дээрх үзүүлэлт 2019 он гэхэд дахин 4 хувиар буурна гэж тооцоолжээ.
Сэтгэгдэл (1)