Өчигдөр Гаити улсад Парламентын сонгууль явагдаж, тус улсын ард иргэд саналаа өгч дууссан байна. Одоогийн байдлаар сонгуулийн санал тооллогын ажил явагдаж байна.
Гаити улсын эрх баригчид Парламентын сонгуулийн санал тоолох ажиллагаа эхэлснийг мэдэгдээд байна. Мөн эрх баригчдын зүгээс сонгуулийн эцсийн дүн ойрын өдрүүдэд гарна хэмээн мэдэгдсэн байна. Ням гаригийн сонгуулийн санал хураалт нэлээдгүй асуудалтай явагдаж өнгөрсөн байна.
Цагаасаа хоцорч эхлэх, санал хураалтын байранд эмх замбараагүй байдал үүсэх гэх мэт асуудлаас гадна зарим газар санал хураалтын битүүмжилсэн хайрцгийг хулгайлахыг завдсан оролдлогууд ч гарсан байна. Тус улсад тогтвортой байдлыг тогтоох үүрэг бүхий НҮБ-ын байнгын төлөөлөгчийн газрын дарга Сандра Оноре ням гаригт явагдсан сонгуульд гадны ажиглагчаар оролцсон байна. Тэрээр сонгуулийн санал хураалтын үеэр гарсан эмх замбараагүй байдлыг шүүмжилж, иймэрхүү үйлдлүүд хэзээ ч тус улсад сайнаар нөлөөлөхгүй хэмээн хэлсэн байна.