Венесуэл улсын түүхэнд анх удаа трансжендер хүн тус улсын Конгрессийн сонгуульд нэрээ дэвшүүлж, өрсөлдөхөөр болсон байна. Хуульч мэргэжилтэй, ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгч Тамара Эдриан өчигдөр Конгрессийн сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлэн, бүртгүүлээд байна.
Тамара Эдриан тус улсын сөрөг хүчний Волюнтад Попюлар намаас нэрээ дэвшүүлэн, сонгуульд өрсөлдөхөөр боллоо. Тэрээр Тамара хэмээх эмэгтэй нэрээрээ бүртгүүлсэн ч түүний албан ёсны иргэний үнэмлэх дээр нь Томас Эдриан хэмээх жинхэнэ нэр нь байсаар байгаа юм. Одоогоор тус улсад нэр болон хүйсээ солиулсан хүн өмнөх нэр дээрх бичиг баримтаараа бүртгүүлэхийг хориглосон хууль байдаггүй юм байна. Үүнээс гадна сөрөг хүчний эвслийнхэн сонгуулийн хуулийн дагуу өрсөлдөгч намуудаас нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэй хүн байх ёстой хэмээх заалтын хүрээнд түүний нэрийг дэвшүүлсэн байна. Венесуэлийн хууль тогтоох байгууллага болох Конгрессийн сонгууль ирэх 12 дугаар сард явагдана.