Далайн хүчтэй шуурга Чилийн төвийн ба хойд нутгийг дайран орж иржээ. Үүний улмас таван хүн амиа алдсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Чилийн төв болон хойд нутгийг дайрсан далайн хүчтэй шуурганд наад зах нь мянга гаруй хүн өртжээ. Хүчтэй бороо бямба гаригт Чилийн төв хэсгээр орсон бөгөөд усан борооны улмаас үер болон газрын нуранги эхэлсэн байлаа.
Газрын нуранги үүсч байгаа учраас Токопилья хотоос мянгаад хүнийг нүүлгэжээ. Чилийн төв болон хойд нутгийн хэдэн мянган байр, орон сууцны цахилгаан тасраад байна. Нийслэл Сантьяго хотоос хойд зүгт 460 км-ын зайтай орших Кокимбо боомт хотод далайн давалгаа хүчтэй үүсч, 100-гаад завийг эвдлэн сүйдлэжээ. Вальпараисо, Винья-дель-Мар хотуудын далайн эргийн орчмын дэлгүүр, хоршоо, байгууламжуудыг есөн метрийн өндөртэй, хүчтэй давалгаа мөн сүйд хийсэн байна.
Чилийн засаг захиргаа онц байдлыг Номхон далайн эргийн Антофагаста, Токопилья хотуудад тогтоолоо.