ОХУ-ын Казань хотноо явагдаж буй усан спортын ДАШТ-ий үеэр нэгэн сонирхолтой явдал болжээ. АНУ-ын нэрт тамирчин Райан Лохте бямба гарагт явагдсан 4x100 метрийн холимог сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлснийхээ дараа алтан медалиа үзэгчдийн дунд байсан нэгэн хүүд бэлэглэсэн байна.
Тэрбээр, твиттер дэх өөрийн хуудсандаа “АНУ-ын шигшээ баг болон намайг дэмжиж байсных нь төлөө тэр хүүд дэлхийн дээд амжилт тогтоож авсан алтан медалиа бэлэглэлээ” хэмээн бичжээ.
Тэр өдөр Райан Лохте, Натан Эдриан, Симоне Мануэль, Мисси Франклин нараас бүрдсэн АНУ-ын шигшээ баг 3 минут, 23,05 секундэд замаа дуусгаж, дэлхийн дээд амжилт тогтоож, Гололанд (+0,05 секунд хоцорсон), Канад (+0,54) удаалсан юм.