Уламжлалт зургийн аргаар орчин цагийн амьдралыг өгүүлдэг залуу уран бүтээлч Б.Номин АНУ-ын “The Pollock - Krasner Foundation” сангаас 20 мянган ам.долларын тэтгэлэг гардахаар боллоо.
Абстракт экспрессионизмын гол төлөөлөгч Жэксон Подлок болон гэргий Ли Краснерын нэрэмжит тус санг уран бүтээлчдийн санхүүгийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор 1985 онд үүсгэн байгуулжээ.
Энэ хугацаанд 76 орны 4000 гаруй уран бүтээлчид нийт 62 сая ам.долларын тэтгэлэг олгосон байна. Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, “976” галерей хамтран зураач Б.Номинг тус тэтгэлэгт нэр дэвшүүлж, санал болгох ажлыг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулсан юм.