Германы нийслэл Берлин хотод марихуан хэрэглэхийг хуулиар зөвшөөрөхийг шаардсан жагсаал боллоо.
Энэ сарын 8-нд болсон тус жагсаалд найман мянган хүн оролцож, Эрүүл мэндийн яамнаас Бранденбургийн хаалга хүртэл уриа лоозон барьж явсан байна.
Тэд жагсаалын үеэр марихуан татан, эсэргүүцэл илэрхийлжээ. Германд эмнэлгийн зорилгоор ашиглахаас өөр тохиолдолд марихуан хэрэглэхийг хориглодог бөгөөд Засгийн газраас жил бүр тэрбум гаруй еврог хар тамхины эсрэг зарцуулдаг аж.