1960 оны энэ өдөр алдарт жүжигчин, найруулагч, продюсер Антонио Бандерас болон Жош Донимгүэз нарын гэр бүлд мэндэлжээ. Антонио Бандерасыг бид"Philadelphia", "Interview with the Vampire", "The Mask of Zoro" зэрэг киноны дүрээр нь сайн мэднэ. Түүний эцэг цагдаа, харин ээж нь багш мэргэжилтэй байжээ. Антонио 14 настайдаа хөлөө хүндээр гэмтээснээс хойш мэргэжлийн хөлбөмбөгчин болох мөрөөдөлдөө цэг тавьж, жүжигчин болохоор хичээллэж эхэлжээ. Суралцаж байх үедээ өөрийн гэсэн жижиг театр байгуулж байсан. Улмаар Педро Алмодоварын цуврал кинонд алуурчны дүрээс карьеараа эхэлж, 1990 оноос Холливудад хөл тавьжээ. Ийн 1983-2015 оныг хүртэл 62 кинонд тоглож, таван хүүхэлдэйн кинонд дуу оруулжээ. Хамгийн сүүлд буюу энэ онд "Sponge bob" кинонд далайн дээрэмчний дүрийг бүтээсэн байна.