Хойд Солонгос улс ирэх 8-р сарын 15-ны өдрөөс эхлэн цагаа 30-н минутаар ухраахаар болсон тухай өнөөдөр мэдээллээ.
Тус улс нь Өмнөд Солонгос улсын адил Японы колончлолоос чөлөөлөгдсөнийн 70-н жилийн ойн баяраа мөн 15-ны өдөр тэмдэглэх ба энэ өдөрт зориулан дээрх өөрчлөлтийг хийсэн байна.
"Япон улс нь манай орны цаг тооллыг булаан авч хэрэглэсэн бөгөөд бид энэхүү байдалтай эвлэрч чадахгүй. Тэд Хойд Солонгос улс нь дэлхийн уртрагийн 135°-т байрлаж байгаа хэмээн тооцож өнөөгийн бидний хэрэглэж буй цагийг бий болгосон. Гэвч манай эх орон эдүгээ дэлхийн уртрагийн 127°30-т байрлаж байгаа ба энэ тооллын дагуу бид цагаа ухрааж байгаа болно " хэмээн тус улсын хэвлэлд бичсэн байна.
Хойд Солонгос улс нь өөрийн орны байрлах дэлхийн уртрагийн хэмжээг өнөөг хүртэл гурван удаа өөрчилж байгаагаа мэдэгдэж байсан ч цагаа өөрчилж байгаа нь анхны тохиолдол юм байна.
Сэтгэгдэл (1)