Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Rally Mongolia" автомашин, мотоциклын холын зайн олон улсын уралдаан өнөөдөр эхэллээ.
Уралдааны эхний өдөр Улаанбаатараас Арвайхээр хүртэл 625 км замд уралдах бөгөөд нийт 8 өдрийн турш 3355 км замд уралдах юм.
Тэмцээнийг Японы SSER байгууллага “Ямада” сан, Монголын автомашин, мотоциклийн спортын холбоотой хамтран, Монгол Улсад 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд ихэвчлэн говийн бүсэд голлон зохион байгуулж ирсэн билээ.