Энэтхэг улсын иргэд шашны зан үйлээсээ улбаалан үхрийн махыг хоол хүнсэндээ хэрэглэдэггүй уламжлалтай.
Тэгвэл тус улс 2014 онд үхрийн махны экспортоор дэлхийд тэргүүлсэн тухай CNN агентлаг мэдээлэллээ.
Энэтхэг улс 2014 онд 2 сая 82 мянган тонн мах эспортлосон бол түүний дараа Бразил улс 199 тонн, Австри улс 185-н тонн, АНУ 116 тонн мах экспортлож дэлхийд тэргүүлжээ. Энэтхэг улсааас Малайзи, Египт, Саудын Араб, Вьетнам, Лаос, Хятад зэрэг орнууд үхрийн мах худалдаж авдаг юм байна.
Энэтхэг улс "Бубалис" үүлдрийн том эвэрт үхэр өсгөдөг ба түүний мах нь зөөлөн бөгөөд хямд үнэтэй ажээ.