АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама амралтаа арлын Мартас-Винъярд гэх газар өнгөрөөхөөр болжээ.
Төрийн тэргүүний гэр бүл төлөвлөснөөс нэг хоногийн өмнө амрахаар Цагаан ордноос баасан гаригт хөдөлсөн байна.
Обама 17 хоног амрах юм байна. Тэрбээр Ерөнхийлөгч болсноосоо хойш зургаа дахь удаагаа амарч байгаа нь энэ аж. Энэ удаа тэрбээр Мартас-Винъярд амралтад амрахаар төлөвлөсөн бөгөөд тус амралтын газрын арлын хойд хэсэг дэх бөглүү эдлэнд амрах гэнэ. Энэхүү эдлэн нь 12 сая долларын үнэлгээтэй аж.