Хамгийн богино хугацаанд, хялбар аргаар оройн хоолондоо хачир болгон бэлдэх салатуудыг хэрхэн хийх талаар та бүхэнд зөвлөж байна.
Эдгээр салатуудыг хийхэд 10-30 минут л байхад л хангалттай.
Шинэ ногооны салат
Салат навчаа сайтар угаагаад хатаа. Салатанд орох өргөст хэмх, улаан лооль, улаан, ногоон чинжүү,сонгино цэвэрлээд хэрч. Салат амтлагчаа хийхийн тулд 5-6 хоолны халбага оливын тос, 2 хоолны халбага нимбэгний шүүс, 1 цайны халбага давс, 1 цайны халбага хар перц, 1 хоолны халбага жимсний вариан хийж 1-5 минут хутгаж холиорой.Ингээд амтлагч дрессээ салат дээр хийж сайтар хутгаад шинэ ногооны амтат салат маань бэлэн болно.
Туна загасны салат
Даршилсан өргөст хэмх, яншуй, сонгино, майлз, сармисыг үрж жижиглэн хэрчээд саванд хийнэ. Ингээд давс, хар перц болон нимбэгний шүүсээр амтлаад сайтар холиорой.
Лаазалсан туна загасыг ястай үгүйг сайтар ажиглан, махыг жижиглэн үүрүүлнэ/халбага, сэрээгээр/. Дараа нь амталж бэлтгэсэн ногоон дээрээ загасны махаа хийгээд сайтар хутга. Одоо майноз хийгээд дахин хутга. Ингээд л туна загасны салат бэлэн боллоо.
Хүрэн манжингийн салат
Алим, лууван, хүрэн манжин байхад л хангалттай. Эхлээд алимаа ногоо үрэгчинд үрээд дараа нь луувангаа мөн адил үр.
Хүрэн манжингаа мөн адил үрж жижиглээд хооронд нь хольж сайтар хутгаад салат бэлэн боллоо.
Байцааны салат
Байцаагаа нарийхан хэрчээд шүүсийг нь гартал сайн базна. Өргөст хэмх , сонгиноо мөн нарийн хэрчиж хийнэ . Оливын тос, эсвэл ургалмын тос хийгээд хэрчим нимсэгний шүүс шахаж хийнэ. Давсаа хийгээд сайтар хутга. 30 минут- 1 цаг орчим амраавал амт нь сайн шингэнэ.
Эдгээр салатууд бүгд таны эрүүл мэнд, гэдэсний гүрвэлзах хөдөлгөөн цусан хангамж гээд сайн нөлөөг нь тоочоод барамгүй.