Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд оролцож байгаа манай хөлбөмбөгчид тэмцээнийг ялалтаар эхлүүлжээ.
12 хүртэлх насны ангилалд өрсөлдөж байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг нэгдүгээр хэсгийн эхний учраа болох БНХАУ-ын "Yinhe" клүбийг 6:1-ээр буулган авсан байна.
Энэхүү тоглолтод довтлогч Б.Ууганбаяр хоёр гоол хийж, нэг дамжуулалт, Г.Цэлмүүн хоёр гоол, Ц.Намнансүрэн нэг гоол, хоёр дамжуулалт, Бат-Эрдэнийн Билгүүн нэг гоол, А.Балжинням нэг дамжуулалт гүйцэтгэжээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийнхан жигд сайн тоглосон ч тоглолтын шилдгээр Б.Ууганбаяр нэрлэгдлээ.
Энэ хэсгийн нөгөө тоглолтод Пакистаны шигшээ баг БНСУ-ын "Mokpo Yeonsan" бага сургуулийн багтай гоолгүй тэнцсэн тул манайхан хэсгээ тэргүүлж эхлэв.
Сэтгэгдэл (2)