Хойд Солонгосын эрх баригчид өөрийн цагийн бүстэй болж, одоо хэрэгжиж байгаа цагаа 30 минутаар ухраах болсноо зарлажээ.
Одоогоор Хойд, Өмнөд Солонгос, Япон улсууд нь нэг цагийн бүсэд буюу GMT+9 (Гринвичийн цагаас 9 цагийн урд) гэсэн цагийн бүсэд байдаг юм.
Гэхдээ энэ цагийн бүсийг хоёр Солонгос нэгдмэл, Японы бүрэлдэхүүнд байх үед (1910-1945 он) шийдэж байжээ.
Хойд Солонгочууд ийнхүү “Пьёньяны цаг” гэсэн өөрийн шинэ бүстэй болсноор Японы колончлолын үеэс өвлөж үлдсэн ёсоос салж байгаагаа давхар харуулж байгаа аж.
Шинэ цагийн бүс наймдугаар сарын 15-наас буюу Солонгосыг Японы колончлолоос чөлөөлсний 70 жилийн ойн өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна.
Сэтгэгдэл (2)