Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтран адал явдалт кино бүтээхээр болжээ. Тодруулбал, “Херо” энтертайнментынхан Солонгосын уран бүтээлчидтэй хамтрах гэнэ.
Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй ч “Марко Поло” кинонд толгосон жүжигчин Б.Амарсайхан манай улсаас оролцох бол Солонгосын талаас жүжигчин, дуучин Рэйн, “Амьдралын ээдрээ” киноны Ким Инхагийн дүрээр бидний мэдэх И Бёнг Хён нарыг тоглуулах хүсэлтээ өгөөд байгаа аж. Нүүдэлчин ахуй, монголчуудын хүн хүнээ гэсэн нандин сэтгэлийн талаар өгүүлэх киноны зураг авалтыг энэ сарын дундуур эхэлнэ.
Сэтгэгдэл (2)