Академийн шагналт, “Биг Херо” хүүхэлдэйн киноны зохиолыг бичсэн Жордан Робертс Монголын тухай тун сонирхолтой инээдмийн кино найруулахаар өнгөрсөн долдугаар сард Канадын Калгари хотноо зураг авалтаа эхэлжээ.
Найман настай америк хүү өөрийгөө “Буруу газар төрсөн, үнэндээ Монголд ямаачин хүн” гэж эцэг эхдээ хэлдэг. Тэрбээр мөн буруу газар төрсөн гэж өөрийгөө боддог энэтхэг кино зохиолчтой уулзан “жинхэнэ гэрээ” хайхаар дорно зүг рүү аялах болсноор адал явдал эхэлдэг гэнэ. “Газрын зургийг шатаа” нэртэй уг киноны гол дүрд “Оскар”-т нэр дэвшиж байсан жүжигчин Вера Фармига болон Виржиния Мадсен, “Пигийн амьдрал”-ын гол дур Сураж Шарма, залуу жүжигчин Якоб Тремблей нар тоглож байна.
Женнифер Энистоны тоглосон “Бялуу” киног бүтээсэн “Cinelou” студи уг бүтээлийг хийж байгаа аж. Тус студийнхэн Калгари хотноо өнгөрсөн сарын эхээр 8-80 насны монголчуудын дунд дүрийн сонгон шалгаруулалт явуулжээ. Энэ сарын 28 хүртэл үргэлжлэх зураг авалт АНУ-ын Охайо мужийн Цинциннати хот болон Монголд болох аж. Кино ирэх онд нээлтээ хийнэ.