Алан хядагч "Исламын улс" бүлгийнхэн ХБНГУ-ын Канцлер А.Меркелийг заналхийлсэн бичлэгийг цацжээ.
Абу Омар аль-Альмани, Мохаммед Абу нар мэдэгдлээ герман хэлээр хийсэн бөгөөд Герман, Австрид ариун дайн эхлүүлэхийг уриалаад лалын шашинд үнэнч биш хүмүүсийг нохой шиг алах хэрэгтэй гэжээ.
Афганистанд ахан дүүсийнх нь цусыг урсгаж, "Исламын улс" бүлгийнхэнтэй тэмцэж байгаа хүмүүст зэвсэг нийлүүлснийх нь төлөө А.Меркелиэс хариу авна гэсэн байна. Бичлэгийн төгсгөлд лалын бүлгийнхэн Сирийн Пальмирт хотод барьцаанд байсан хоёр хүний амийг хороож байгааг харуулсан байна. Иракболон Сирид Германы 700 гаруй цэрэг энхийг сахиулж байгаа билээ.